Ким Чен Ун хүний эрхийн мэргэжилтнүүдийг урихаар болов
- 2014-10-30
- Дэлхий
- 0
Умард Солонгосын эрх баригчид НҮБ-ын Хүний эрхийн комиссын гишүүдийг эх орондоо нэвтрүүлэх боломжтой тухай мэдэгджээ. Пхеньяны эрх баригчид энэ үйлдлээрээ Ким Чен Уныг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгаж буйг болиулна хэмээн найдаж байгааг “Блүүмберг” агентлагаас тайлбарласан байна. Умард Солонгосын дөрвөн дипломат ажилтан уржигдар НҮБ-ын хүний эрхийн асуудлаар тайлагнагч Марзуки Дарусман Нью-Йорк хотноо уулзаж уг айлчлалын тухай хэлэлцсэн аж. Марзуки Дарусман энэ төлөвлөгөө ажил хэрэг болсноор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг эргэн харах боломжтой гэж үзжээ. Уг тогтоолын төслийг боловсруулагчид Умард Солонгосын эрх баригчдын хэргийг Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэхийг санал болгосон байна. Энэ хэргийн хүрээнд Умардын удирдагч Ким Чен Уныг хариуцлагад татах магадлалтай юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблей ирэх сарын 18-ны өдөр дээрх тогтоолын төслөөр санал хураахаар төлөвлөжээ.
Б.Болд

Сэтгэгдэл (0)