Бангладешт цахилгаан хангамжийг сэргээжээ
- 2014-11-03
- Дэлхий
- 0
Бангладешт өнгөрсөн бямба гаригт томоохон осол болж, орон даяар цахилгаан хангамж тасалдсан билээ. Эрх баригчид бямба, ням гаригт эрчимтэй ажилласны үр дүнд цахилгаан ханмжийг сэргээжээ. Нийслэл Дакка хотын иргэд цахилгаан хангамж сэргээснийг алга ташин угтсан байна. Эрчим хүчний мэргэжилтнүүд “Цахилгаан дамжуулах нэг шугамд гэмтэл гарснаас гинжин урвалаар бүх цахилгаан станц зогссон” хэмээн ослын шалтгааныг тайлбарласан байна.

Сэтгэгдэл (0)