Хятадын түшмэлээс 200 сая юань хураажээ
- 2014-11-03
- Дэлхий
- 0
Авлигын эсрэг мөрдөгчид Хятадын нэгэн түшмэлийн гэрээс 200 сая юанийн мөнгөн дэвсгэрт /33 сая ам.доллар/ хураасан тухай прокурорын байгууллагаас мэдээлжээ. Түүнчлэн хураасан мөнгийг тоолох явцад мөнгө тоолох 16 машины дөрөв нь эвдэрсэн аж. Хятадын хууль тогтоох байгууллагынхан эрчим хүчний салбарын томоохон албан тушаалтан болох Вэй Пэньгуаний эсрэг өнгөрсөн тавдугаар сард хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэрбээр Хятадын эрчим хүчний зохицуулах хороонд нүүрсний салбар хариуцсан хэлтсийн орлогч даргын алба хашдаг байж. Хятадын Төрийн тэргүүн Си Зиньпин авлигатай хатуу тэмцэхээ зарласнаас хойш нам, төрийн байгууллагадад хариуцлагатай албан тушаал хашдаг олон арван мянган хүнд шийтгэл ногдуулжээ. Тухайлбал, энэ оны эхний есөн сарын хугацаанд нийт 13 мянган албан тушаалтныг авлигын хэрэгт буруутайг тогтоож, тэдэнд хорих ял оноосон байна.
Д.Болд

Сэтгэгдэл (4)
hgghjk (188.64.247.13)
erketchin bolovsroliin said nertei otgonbayr hulgaichiin tonoson mungo iim bsan gej bgaa
(150.129.143.236)
манайд бол шалгасан дүр үзүүлээд эсрэгээр дэвшүүлж урамшуулдаг юм.
иргэн (202.126.89.197)
ЭМ сайд Хүрэлбаатарын гэрээс алга болоод олдсон нөгөө юань яасан бэ. ???
иргэн (202.126.89.197)
ЭМ сайд Хүрэлбаатарын гэрээс алга болоод олдсон нөгөө юань яасан бэ. ???