Нидерландад шавьжаар хийсэн хоол худалдаж эхлэв

 Нидерланд дахь хүнсний худалдааны нэгэн томоохон сүлжээ шавьжаар хийсэн хоол борлуулж эхэлсэн тухай “Би-Би-Си” агентлагаас мэдээлжээ. Тухайлбал, уг дэлгүүрээс цох хорхойтой бургер худалдан авах боломжтой болсон гэнэ. Сүлжээ дэлгүүрийн эзэд одоогоор шинэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг нь хүмүүс хэрхэн хүлээж авахыг ажиглаж байгаа аж. Ази, Африк, Төв Америкийн олон оронд энэ төрлийн хүнсийг амттанд тооцдог боловч Европын орнуудад шавьжийг хоолонд хэрэглэдэггүй. Мэргэжилтнүүд цох хорхой, царцаа, шоргоолжинд хүний биед маш хэрэгтэй тэжээллэг бодисууд ихээр агуулагддаг болохыг өгүүлдэг.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)