Хунтайж Чарльз авьяаслаг зураач
- 2014-11-03
- Дэлхий
- 0
Уэльсийн хунтайж Чарльз олон төрлийн авьяастай нэгэн аж. Архитектур, урлагийн түүхийн ном бичсэн хунтайж үзэсгэлэн гаргасан ч болохоор усан будгаар зурсан зурагнуудтай.
Тэрбээр 1970-аад оны үеэс усан будгаар зурж эхэлсэн ба зургийн хэрэгслээ үргэлж авч явдаг гэнэ. Хунтайж Чарльз байгаль, эдлэн газар зурах дуртай аж.
Европын нэр хүндтэй музей, уран зургийн галерейд Уэльсийн хунтайжийн бие даасан үзэсгэлэн гарч байжээ. Хунтайж Чарльз зурсан зургаа хувийн сайтдаа байрлуулсан ба зарим зургаа өндөр ханшаар худалдан ашгаа буяны сандаа хандивладаг байна.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)