Их Британийн бэлгэ тэмдэг II Элизабета

Энэ цаг үеийн хаадаас хамгийн нэр хүндтэй нь Английн Хатан хаан II Элизабета билээ. Тэрбээр Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын хатан хаанаар 61 жил суусан юм. Их Британийг олон зуун жил захирч буй Виндзорын угсааны 39 дэх хатан хаан Элизабета Александра Мария 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Йоркийн герцог Альбертийн гэр бүлд төржээ. Элизабета жирийн хүүхдүүдийн адил сурагч байгаагүй ч гайхалтай боловсролтой нэгэн юм. Элизабетаг мэндлэхэд “Ирээдүйд хатан хаан болно” гэж хэн ч төсөөлөгүй юм. Учир нь Элизабетын авга ах VIII Эдуард хаан ширээ залгамжлагч байв. Гэвч 1936 онд Эдуард хаан ширээнээсээ татгалзаж, дүү Альберт нь VI Жорж нэрээр хаан ширээнд заларсан байна. Улмаар арван настай Элизабета Александра Марияг угсаа залгамжлах гүнжээр сонгосон юм. VI Жорж хаан “Элизабета бол миний бахархал” хэмээн охидоо бүхнээс илүү хайрладаг байв. Дэлхийн II дайны дараа 18 настай гүнж цэргийн үйлдвэрт сайн дураараа ажиллахаар болжээ. Энэ шийдвэр нь британичууд гүнжийг илүү хүндэлж, хайрлахад нөлөөлсөн аж. Дайны дараа 1947 онд Элизабета гүнж Британийн армийн офицер Филипп Маунбеттентай гэрлэв. Хуримын дараа Филипп Маунбеттенд Эдинбургийн герцог цол олгосон байна. Тэд 1934 танилцсан ба 1939 оноос хойш захидлаар харилцаж байжээ. Эли забета 1952 оны хоёрдугаар сарын 6-нд Кенид албан ёсны айлчлал хийх үед эцэг хаан VI Жорж нь таалал төгсчээ. Улмаар гүнжийг Лондонд эргэн ирэхэд хатан хааны ёсоор угтсан байна. Улмаар 1952 оны арван нэгдүгээр сарын 4-нд улсын тэргүүнээр II Элизабетаг сонгох шийдвэр гарчээ. Уламжлал ёсоор VI Жорж хаан таалал төгссөн 16 сарын эмгэнэлийн дараа буюу 1963 оны долдугаар сард Элизабетаг хатан хаанаар өргөмжилжээ. Энэ өдрөөс хойш II Элизабета 61 жил улсаа захирч байна. Тэрбээр зуун дамнан улсаа захирахдаа англичуудын бахархалт хүнээр шалгарч Их Британийн бэлгэ тэмдэг болжээ.

 

Б.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)