Нүүрсхүчлийн хийн төвшин хамгийн өндөр төвшинд хүрчээ
- 2014-11-04
- Дэлхий
- 0

Агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ сүүлийн 800 мянган жилд хамгийн өндөр төвшинд хүрчээ. Энэ тухай Уур амьсгалын өөрчлөлтийг судлах засгийн газар хоорондын бүлгийн шинжээчид мэдээлсэн байна. “Сүүлийн үед гарсан уур амьсгалын өөрчлөлтүүд байгалийн тогтолцоонд ихээхэн нөлөөлсөн. Дулаарал болж байгаа нь маргашгүй үнэн” хэмээн уг байгууллагын тайланд өгүүлсэн аж. Шинжээчдийн дүгнэснээр хүн төрөлхтөн цаашид нүүрсхүчлийн хий ялгаруулах хэмжээг бууруулахгүй бол дулаарал үргэлжилж, XXI зууны эцэс гэхэд эргэлт буцалтгүй өөрчлөлтөд хүргэх гэнэ. Үүнээс сэргийлэхийн тулд нүүрсхүчлийн хий ялгаруулах хэмжээг 2050 он гэхэд 40-70 хувь, 2100 он гэхэд бараг 100 хувь бууруулах шаардлагатайг шинжээчид сануулсан байна. Түүнчлэн уг тайланд1880-2012 онд дэлхийн гадаргын дундаж температур цельсийн 0.85 хэмээр өсч, 1901-2010 онд далайн төвшин19 сантиметрээр нэмэгдсэнийг дурджээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)