Их Британийг Европын холбооноос гарахыг үгүйсгэсэнгүй

А.Меркель Европын холбоон дахь ажиллах хүч чөлөөтэй шилжих зарчим нь Их Британийн гишүүнчлэлээс чухал гэж үзсэнийг Германы “Шпигель” сонинд өгүүлжээ. “Европын холбоо, Их Британийн хоорондын харилцаа эргэж буцах аргагүй төвшинд хүрсэн” гэж Германы канцлер үзсэн байна. Харин Ерөнхий сайд Д.Кэмероны ажлын албаныхан энэ мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан гэнэ. Их Британийн Ерөнхий сайд Д.Кэмерон Европын холбоонд гишүүнчлэлээ хадгалах эсэх асуудлаар ард иргэдийнхээ дунд санал асуулга явуулахын өмнө энэхүү гишүүнчлэлтэй холбоотой зарим нөхцөлийг өөрчлөхийг оролдож байгаа юм. Тухайлбал, Их Британийн эрх баригчид Европын холбооны гишүүн орнуудаас олон хүн цагаачлан ирж, ажил эрхэлдгийг хязгаарлах санал тавьсан аж. Харин Германы эрх баригчид энэ саналыг нь нь няцааж, тус улсыг Европын холбооны гишүүнчлэлээс татгалзаж болзошгүйг хүлээн зөвшөөрчээ.

 

Д.БОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.179.0.238)

    2014-11-04

    ЯГ ҮНЭН ЕХ ХАРИУЦЛАГААС МУЛТАРЧ ОЛОН ОРНУУДЫГ ТАТАН ОРУУЛЧИХААД ОДОО БОЛОХООР ХҮЧ СУЛДААД ИРЭХЭЭР ГҮРИЙЖ БАЙГАА Л БАЙХГҮЙ ЮУ.ГАДНЫ ЦАГААЧ ИРГЭДЭЭР ГОЛОО ЗОГООЖ БАЙГАА Ш ТЭЭ.ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ГЕРМАН БОЛ БҮР Ч МУУХАЙ ӨӨРСДИЙГӨӨ БОДНО.

  • зочин (150.129.143.157)

    2014-11-04

    ЕХ ер нь хэврэг шүү. Сайн дурын бус зарчмаар хөгжилтэй орнуудын аяыг даахгүй баахан орон гишүүн болгоцон. Одоо олон зөрчил гараад ирсэн. Удахгүй жижигрэнэ, дараа нь үгүй болно. Ердөө л энэ.