Эсэргүүцэгчдийг буруутгасан1.5 сая хүний гарын үсэг цуглуулжээ

Хонконг дахь “Төвийг эзэл” хөдөлгөөний эсрэг Энх тайван, ардчиллын төлөө нэр тэй хөдөлгөөн жагсагчдыг эсэргүүцсэн өргөх бичигт нийт 1.5 сая гаруй хүний гарын үсэг цуглуулжээ. Тэд өргөх бичигтээ цаг даагийн бай гууллагыг дэмжин Хон конгийн гудам жийг хаасан үйлдлийг таслан зогсоохыг уриалсан байна. Хонконгод “Төвийг эзэл” хэмээх оюутны хөдөлгөөн сүүлийн зургаан долоо хоногийн турш гудамж талбайг хааж, хориглолт босгосноос хотын төвд орших банк, худалдааны төвүүд ихээхэн алдагдал хүлээсэн аж. Эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсний даруй 40 гаруй банк хаалгаа барьж, нэлээд хэд нь ажлаа эхлүүлээгүй байна. Түүнчлэн Хонконгийн бирж дэх хувьцааны ханш нэлээд буурснаас хөрөнгө оруулагчид нөхцөл байдал сайжрахыг хүлээх болжээ. Хятадын эрх баригчид Таньанмэний талбай дахь оюутны хөдөлгөөнийг дарахынхаа өмнө уг хөдөлгөөнийг эсэргүүцэж байсан олон сая энгийн иргэний гарын үсэг, тэдний оршин суух хаяг зэрэг мэдээллийг баримтжуулан цуглуулж байсан түүхтэй.  

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (120.19.95.71)

    2014-11-05

    Darah ni dee Honk kong ruu bitgii salgalaad yavaad baigaarai daa mongolchuudaa

  • (220.104.125.201)

    2014-11-04

    Ardchilaliin esreg ardchilal gj aihtar zuil uls turd garch irsen shine togloom ukrain hongkong