Эрдэнэшишийн түрүүг таван өрөө байраар үнэлэв

Хятадын Хэнань мужийн Сяи дүүргийн оршин суугч 60 настай нэгэн эр хөдөөний тариачин айлд таван өрөө байр бэлэглэжээ. Ийм өгөөмөр бэлэг өгсөн хүн бол Сяи дүүрэг дэх нэгэн компанийн захирал И Цинминь гэнэ. Түүнийг гурван настай байхад аав нь өвчнөөр нас барж, эх нь жижиг наймаа эрхлэн гэр бүлээ тэжээдэг байж. Хүү 17 нас хүрч, мужааны ажилд суралцсан нь хожим үр өгөөжөө өгч амьдрал нь сайжирсан аж. Амьдрал нь тэгширсэн хэдий ч И Цинминь хэцүү цагт өөрт нь тусалсан хүмүүсийг огт мартаагүй гэнэ. Хүү 12 настайдаа гэртээ харих гэж яваад аадар бороонд цохиулж, зам дагуух тариачин айлд толгой хоргоджээ. Гэрийн эзэгтэй хүүг даарч, өлссөнийг хараад эрдэншишийн чанасан түрүү өгсөн нь түүний сэтгэлд мартахын аргагүй гүн ул мөр үлдээжээ. И Цинминь тэвдэж явахад нь тусалсан хоёр буурайг саяхан олж, газар дээр нь таван өрөө байрны түлхүүр гардуулсан аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • j (103.229.123.23)

    2014-11-05

    khund sain sanaj saikhan setgeleer khandakh iim saikha. Avch ogokhdoo gol bish khunii saikhan setgeliig martaagui bdag n saikhaan.