Хонконг оюутнууд Бээжинд жагсахаар төлөвлөжээ
- 2014-11-05
- Дэлхий
- 0

Хонконг дахь оюутны хөдөлгөөний удирдагчид ирэх долоо хоногт Бээжинд АПЕК-ийн уулзалт болох үеэр жагсахаар төлөвлөжээ. Оюутны хөдөлгөөний удирдагчид ийн олон улсын томоохон уулзалтын үеэр эсэргүүцлээ хийлэрхийлснээр Хонконгт бүх нийтийн сонгууль явуулах тухай өөрсдийн шаардлагад дэлхий нийтийн анхаарлыг татна гэж үзсэн байна. Оюутны төлөөлөгчид яг хэзээ Бээжинд очиж жагсахаа товлоогүй боловч ирэх даваа гаригт байж болзошгүй талаар тэдэнтэй ойрын эх сурвалжууд өгүүлжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)