Газрын тосны үнэ 79 ам.доллараас буурлаа
- 2014-11-05
- Дэлхий
- 0
Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр өчигдөр нэг баррель WTI маркийн газрын тосны фьючерсийн /урьдчилсан/ үнэ 79 ам.доллараас доош буужээ. Тухайлбал, ирэх сард нийлүүлэх газрын тосны үнэ хоёр хувиар буурч, 78.78 ам.доллараар арилжаалж байв. Харин Лондоны бирж дээр ирэх арванхоёрдугаар сард нийлүүлэх Брент маркийн буюу хамгийн үнэтэй газрын тосны үнэ 84.28 ам.доллар болжээ. Ийн газрын тосны үнэ 2012 оноос хойш тохиогоогүй доод төвшинд унасан нь ам.доллар дэлхийн зах зээл дэх үндсэн валютуудын эсрэг чангарч, Саудын Арабын эрх баригчид удахгүй газрын тосныхоо үнийг дахин буулгана гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотой аж. Мөн газрын тосны томоохон хэрэглэгч Хятад улсын эдийн засгийн өсөлт саарсан нь эрэлт буурахад нөлөөлсөн аж.
Д.МӨНХ

Сэтгэгдэл (1)
өндөр болгох нууц (112.72.11.67)
15-35 НАСНЫХАНД зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. ҮНэ: 22 000₮