Хятадууд галт бамбарын наадмаа соёлын өвд бүртгүүлнэ

БНХАУ үндэстнийхээ бамбарын наадмыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхээр болжээ. Тус бамбарын наадам нь И үндэстний жилд нэг удаа тэмдэглэдэг уламжлалт баяр юм байна.

 

Гал тахих эртний уламжлалаа өдгөө хүртэл хадгалж ирсэн тус үндэстэн нь энэ баярынхаа үеэр галт бамбар барьж ардын бүжгээ бүжиглэн эртний дууг нийтээрээ дуулдаг заншилтай аж.

 

Бамбарын наадам нь И үндэстний соёлын чухал бэлгэ тэмдэг төдийгүй дуу бүжиг, яруу найраг, идээ ундаа, хувцас засал, одон орон зэрэг соёлын олон нийтлэг элементийг агуулдгаараа онцлогтой.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)