Дэлхийн худалдааны шинэ төв нээгдлээ

 Нью-Йорк хотноо есдүгээр сарын 11-ний үйл явдлаас хойш 13 жилийн дараа Дэлхийн худалдааны төв шинээр үүдээ нээжээ. АНУ-даа хамгийн өндөрт тооцогдох тэнгэр баганадсан уг барилгыг найман жилийн хугацаанд нийт 3.8 тэрбум ам.доллар зарцуулан барьсан аж. Уг барилгын нийт талбайн 60 хувийг түрээслүүлэхээс нэлээд хэсгийг нь төрийн байгууллагууд ашиглахаар гэрээлсэн байна. Нийт 541 м өндөр барилга хуучин Дэлхийн худалдааны төвийн суурин дээр байгуулсан дурсгалын цогцолборын төв хэсэгт байрлажээ. Түүнчлэн ойрын үед барилгын орой дээр жуулчдад зориулсан алсыг харах тусгай тавцанг нээх гэнэ. “Нью-Йорк хотын төрх эргээд хэвийн боллоо” хэмээн энэ үйл явдлыг тус газрыг эзэмшдэг хотын боомтын захиргааны захирал П.Фой мэдэгдсэн байна. Тэрбээр шинэ худалдааны төвийг Америкт хамгийн аюулгүй ажил хэргийн төв болсон хэмээн үнэлжээ. Учир нь төвийг барилгын аюулгүйн шаардлагын дагуу тавигддаг бөх батын үзүүлэлтээс хавьгүй илүү нөөцтэйгөөр төмөр бетон хийцээр барьжээ. Энэ долоо хоногт тус барилгад “Conde Nast” хэвлэлийн компанийн 170 ажилтан нүүн орж, оны эцэс гэхэд нэмж 3000 хүн барилгад нэмж орох аж. Дэлхийн худалдааны төвийн шинэ барилга нь өмнө нь хоёр ихэр цамхаг байсан 6.5 га талбайд боссон юм. Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг халдлагад өртөж нурахад нийт 2700 гаруй хүн амь насаа алдсан билээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)