В.Путин М.Лермонтовын гэр музейд зочлов

Оросын зохиолч М.Лермонтовын мэндэлсний хоёр зуун жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зохиолчийн гэр музейд зочилжээ. Тархан суурин дахь зохиолчийн гэр музейгээс холгүй орших М.Лермонтовын бунханд ОХУ-ын Төрийн тэргүүн улаан сарнай тавьж хүндэтгэл үзүүлсэн байна.

 

Улсын хамгаалалтад байдаг энэхүү гэр музейг жилд 190 мянган жуулчин зорин ирдэг аж. Уг музейд М.Лермонтовын хувийн эд зүйлс, гар бичмэл, харандаагаар зурсан 500 гаруй зургийг хадгалдаг юм. Хүндэлдэг, шүлэг, зохиолыг нь унших дуртай зохиолчийнхоо гэр музейд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр цаг саатсан байна.

 

Х.ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)