Хятад 202 сая өндөр настантай
- 2014-11-06
- Дэлхий
- 0
Хятадад 60 болон түүнээс дээш настай 202 сая өндөр настан амьдарч байна. Энэ нь нийт хүн амын нь 14.9 хувийг эзэлдэг бол цаашид энэ тоо жил бүр 8-10 саяар нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Тяньжин хотноо хийсэн судалгаанаас үзэхэд Хятадад өндөр настны тоо өсөхийн зэрэгцээ тэдний дунд харж асрах үр хүүхэдгүй, биеэ авч явах чадваргүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эзлэх хувь хэмжээ нэмэгджээ.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Хятадын эрх баригчид уг ажилд үйлчилгээний салбарыг татан оролцуулах, тэдэнд газар ашиглах, санхүүжилт авах, ажилтнуудаа бэлтгэх, барилга барихад нь хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай болсныг судалгааны тайланд дурдсан байна. Түүнчлэн өндөр настнуудад үйлчилдэг байгууллагуудын хувь хэмжээг нэмэгдүүлж, тэдгээрийг төрийн зардлаар барьж, мэргэшсэн олон нийтийн байгууллагуудаар удирдуулах нь зүйтэй гэнэ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)