Өмнөд Суданы эсрэг хориг тавина

 АНУ-ын эрх баригчид Өмнөд Судан дахь нөхцөл байдлыг хурцатгасанд буруутай хэд хэдэн этгээдийн эсрэг хориг тавих тухай тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд илгээжээ. Аюулгүй Зөвлөлийн гишүүн орнуудаас зарим нь зэвсэг нийлүүлэх болон зарим хувьд хүнд хориг тогтоох зорилготой уг тогтоолыг дэмжинэ гэдгээ урьдчилан мэдэгдсэн байна. Хориг хэзээнээс эхлэн үйлчлэх нь тодорхой биш аж. Олон улсын хамтын нийгэмлэгээс сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэхийг оролдож байгаа боловч тус бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна. Өмнөд Суданы Ерөнхийлөгч С.Киир болон дэд Ерөнхийлөгч асан Р.Мачар нарын сөргөлдөөний улмаас хэдэн мянган хүн амь насаа алдаж, хоёр сая гаруй хүн эх нутгаа орхин дүрвэхэд хүрчээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)