Оюутнууд сураггүй болсон хотын даргыг баривчилжээ
- 2014-11-06
- Дэлхий
- 0
Мексикийн цагдаагийн газар нэг сарын өмнө 43 оюутан сураггүй болсон Игуала хотын даргыг баривчилжээ. Хотын дарга эхнэрийн хамт оргон зайлсан боловч цагдаа нар тэднийг нийслэл Мехико хотод байхад нь саатуулсан байна.
Эрх баригчид Игуала хотын даргыг эсэргүүцлийн жагсаалын үеэр оюутнуудыг саатуулах тушаалыг цагдаа нарт өгсөн хэмээн буруутгасан юм. Гэрч нар сураггүй болсон оюутнуудыг цагдаагийн машинд түлхэн оруулж байхыг харсан тухай мэдүүлжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)