12 сая тонн нүүрс олборлох боломжоо алджээ

Украины нүүрсний уурхайнуудын80 хувь байрладаг Донбассын бүс нутаг дахь зөрчилдөөнөөс болж тус улс 12 сая тонн нүүрс авах боломжоо алджээ. Энэ тухай Украины Эрчим хүч, нүүрсний аж үйлдвэрийн дэд сайд Ю.Зюков мэдээлсэн байна. Тэрбээр “Бид байлдааны ажиллагааны улмаас сүүлийн саруудад 12 сая тонн нүүрс авах боломжоо алдсан. Үүнээс төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүд нийт16 сая тонн нүүрс олборлосон нь 3.7 сая алдсан хэрэг” гэжээ. Түүнчлэн Ю.Зюков Украины эрх баригчид дангаар салан тусгаарласан Луганск, Донецк мужуудаас нүүрс худалдан авч болзошгүй тухай ярьжээ. Учир нь эдгээр мужаас нүүрс худалдан авах нь аль нэг гадаад орноос импортолсноос хямд тусах аж. Украинд нүүрсний олборлолт сүүлийн 10 сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 68.6-57 сая болж, 17 хувиар буурчээ. Харин Украины Эрчим хүчний сайд Ю.Продан тус улсын эрчим хүчний 30 хувийг үйлдвэрлэхэд нүүрс хүрэлцэхгүй болсноос хувийн компаниуд энэ оныг дуустал Оросоос дөрвөн сая тонн нүүрс худалдан авахаар зэхэж буйг өнгөрсөн сард мэдээлсэн. Түүнчлэн Украины уурхайчдын бие даасан үйлдвэрчний эвлэлээс тус улсад хуримтлуулсан бэлэн нүүрсний нөөц ердөө 1.7 сая тонн тул зөвхөн арваннэгдүгээр сар хүртэл хүрэлцэнэ гэдгийг өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.20.235)

    2014-11-06

    kkk