Хятад дахь Apple хэрэглэгчдэд вирус заналхийлжээ
- 2014-11-07
- Дэлхий
- 0
Apple програм хангамжид зориулж бүтээсэн вирус Хятадад маш хурдтайгаар түгж эхэлжээ. Apple-ийн хөдөлгөөнт төхөөрөмжүүдийн үйлдлийн системийг эвддэг WireLurker нэртэй уг вирусийг Хятадад бүтээсэн байх магадлалтай гэнэ.
Компанийн мэдээллээс үзэхэд, вирусийн халдвартай 400 гаруй программыг хэрэглэгчид 350 мянган удаа татаж авсан байна.
Түүнчлэн WireLurker вирус нь Мас компьютерээс USB-кабелиэр дамжин хөдөлгөөнт төхөөрөмжид нэвтрэх боломжтой аж. Одоогоор уг вирусийн хор хохирол ямар байх, ямар зорилгоор бүтээсэн гэдэг нь тодорхой бус байна.
Д.МӨНХ

Сэтгэгдэл (0)