Эболагаас болж хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс татгалзав

Марокко улс эболагийн улмаас ирэх оны нэгдүгээр сард болох ёстой байсан Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаас татгалзжээ. Тэмцээн Марокко улсад ирэх нэгдүгээр сарын 17-ноос хоёрдугаар сарын 8-нд зохион байгуулах байсан юм. Тус улсын эрх баригчид тэмцээнийг ирэх оны зургадугаар сар эсвэл 2016 оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулах санал гаргасан байна. Гэвч Африкийн хөлбөмбөгийн холбоо энэ хүсэлтийг хүлээн аваагүйгээс Марокко улс уг тэмцээнийг хүлээн авах эрхээ алдсан аж. Африкийн хөлбөмбөгийн холбоо маргааш Каир хотноо хуралдаж бий болсон нөхцөл байдлыг хэлэлцэх аж. Африкийн аварга шалгаруулах тэмцээнд нийт16 орны шигшээ баг оролцох ба Марокко улс энэ тэмцээнийг1988 онд хүлээн авчээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)