Аялал,жуулчлалын орлогоор тэргүүлдэг 10 улс
- 2014-11-10
- Дэлхий
- 0

Европын аялал, жуулчлалын товчооноос өнгөрсөн жил ашиг орлогоороо тэргүүлсэн арван улсыг нэрлэжээ. Эдгээр улсын тоонд Ази тивээс БНХАУ багтсан юм.
АНУ
АНУ жилд 100 гаруй тэрбум ам.долларыг аялал, жуулчлалын бизнесээс олдог байна. Тус улсад жилд 35 сая жуулчин ирдгээс 31 сая нь Лас-Вегасыг зорьдог ажээ.
Испани улс
Шашны уламжлалт баяр, ёслол, үзэсгэлэнт далайн эргийн амралтаараа алдартай Испани улс аялал, жуулчлалын салбараас 61,6 тэрбум ам.долларын ашиг олжээ. Испани улсын эдийн засгийн үндсэн суур нь аялал, жуулчлалын бизнес юм.
Франц улс
Франц улс аялал, жуулчлалын салбараас жилд 55,6 тэрбум ам.долларын ашиг олдог байна. Тус улсад жилд 79 сая жуулчин дэлхийн өнцөг булан бүрээс ирж Францын түүх, соёлын дурсгалыг үзэж танилцдаг ажээ. Жуулчдын тоогоор дэлхийд гуравдугаарт ордог байна.
Итали улс
Соёлын гайхалтай төвүүд, уламжлалт хоол, загварын ордон, далайн эргийн амралтын газраа түшиглэсэн Итали улсын аялал, жуулчлалын салбар өнгөрсөн жил 45,7 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Италийн 44 дурсгалыг дэлхийн соёлын өвд бүртгэсэн юм.
Хятад улс
Хятад улсад өнгөрсөн жил 50 сая жуулчин зочилжээ. Жуулчдын очихыг хүсдэг орны жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг. Тус улс аялал, жуулчлалаас 40,8 тэрбум ам.долларын ашиг олжээ.
Герман улс
Алтан шаргал элс, далайн эргээр хүрээлүүлээгүй ч Герман улс жилд 40 тэрбум ам.долларын ашиг олдог аж. Жил бүр Герман улсыг 25 сая жуулчин зорин ирдэг байна.
Их Британи
Британийн арлыг жилд 56 сая жуулчин зорьдог аж. Эдгээр жуулчнаас 36 тэрбум ам.долларын ашиг олсон байна. Энэ улсын нийслэл Лондон хот жуулчдынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог юм.
Австрали улс
Австрали улсын аялал, жуулч лалын салбар 24,7 тэрбум ам.дол ларын ашиг олжээ. Хүрэхэд хол, тээврийн хэрэгслийн сонголт багатай ч энэ улс онгон зэрлэг байгалиа олон улсад зөв сур талчилсны ачаар жил бүр 25 тэрбум ам.долларын ашиг олдог аж.
Турк улс
Хамгийн олон тэнгисээр хүрээлүүлсэн Турк улс аялал, жуулчлалын салбараас 2013 онд 22 тэрбум ам.долларын ашиг олжээ. Турк улс Газрын дундад тэнгисийн өвөрмөц байгаль, эртний Грекийн үеийн хот суурины тууриараа алдартай юм. Энэ улсад 2000 онд найман сая жуулчин ирсэн бол өнгөрсөн жил 40 сая жуулчин хүлээн авчээ.
Австри улс
“Альпийн нурууны сувд” гэгддэг Австри улс аялал, жуулчлалаас 21,8 тэрбум ам.долларын ашиг олсон байна.
Х.ЗАЯА

Сэтгэгдэл (1)
ТБ (202.21.113.140)
Итали,Хятад,Герман 3-т л очиж байсан юм байна.