CNN агентлаг Усама, Обама хоёрыг андуурчээ

АНУ-ынCNN телевизийн сувгаар гаргасан титр/бичгэн зар/ дээр Усама бен Ладеныг Барак Обаматай андуурчээ. Мэдээний дундуур гарсан уг титрт “Обамаг хөнөөсөн тэнгисийн явган цэрэг” хэмээх бичиг гарсан боловч үнэн хэрэгтээ Усама бен Ладеныг гардан хөнөөсөн хэмээн зарласан тэнгисийн цэргийн албан хаагчийн тухай нэвтрүүлгийн танилцуулга байсан аж. Уг зарыг харсан үзэгчид нэн даруй утасдаж, гомдоллосны дараа зургийг нь сольсон гэнэ. CNN-ийн “Out-Front” нэвтрүүлэгт уг тэнгисийн явган цэрэгтэй хамт алба хаасан нөхөд нь түүнийг эрс шүүмжилж байгаа тухай өгүүлдэг аж. Харин твиттер хэрэглэгчид уг алдааг гаргасан нэгэн ажилгүй болох нь гарцаагүй тухай жиргэсэн аж.

 

Д.БОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)