Оросын томоохон банк, компаниуд Хонконг руу хошуурах болжээ
- 2014-11-10
- Дэлхий
- 0
Оросын“Внешэкономбанк” энэ ондоо багтаад Хонконгод салбараа нээхээр болжээ. “Внешэкономбанк”-ийг дагаад “Сбербанк”, “Промсвязьбанк” зэрэг санхүүгийн бусад томоохон байгууллага, эрчим хүчний концерниуд Хонконгийн хөрөнгийн бирж дээр үнэт цаасаа худалдах сонирхолтой болсон байна. Тухайлбал, “Газпром”, “Лукойл”, “Роснефть” зэрэг компани үнэт цаасаа тус зах зээлд гаргах сонирхолтой гэдгээ Оросын эдийн засгийн хөгжлийн яаманд илэрхийлсэн аж. Барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авснаас Оросын компаниуд үйл ажиллагаагаа Азийн зах зээл рүү чиглүүлж эхэлжээ.
Д.БОЛД

Сэтгэгдэл (1)
зочин (202.131.225.51)
за ингээд Хонконг Оросын мафийн гарт орлоо доо