Каталонид тусгаар тогтнолын тухай санал асуулга боллоо

Испанийн Каталони мужид өчигдөр тусгаар тогтнолын тухай асуудлаар бүх нийтийн санал асуулга болжээ. Каталони мужийн парламентаас өнгөрсөн есдүгээр сарын 19-ны өдөр уг санал асуулгыг явуулах эсэх асуудлаар санал хураахад 106 гишүүн дэмжиж, 28 эсэргүүцсэнээр уг асуулгыг явуулахаар шийдвэрлэсэн юм. Өмнө нь Испанийн Үндсэн хуулийн шүүхээс санал асуулгыг хууль бус хэмээн үзсэнээс үр дүнг нь албан ёсных хэмээн үзэх боломжгүй болсон аж. Гэсэн ч Каталони мужийн ерөнхийлөгч Артур Мас билэг тэмдгийн чанартай уг санал асуулгыг явуулахаар шийдвэрлэж, төв Засгийн газраас саад хийхгүй байхыг шаардсан байна. Санал асуулгыг төсвөөс санхүүжүүлээгүй тул 40 мянган сайн дурын ажилтны тусламжтайгаар зохион байгуулсан гэнэ. Санал асуулга болохын урьд өдөр Каталонийн олон хотод уг ажлыг эсэргүүцсэн цуглаан болж, Барселон хотноо болсон жагсаалын үеэр эсрэг тэсрэг үзэлтэй иргэд хоорондоо мөргөлджээ.  

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)