Берлиний хананы дэргэд амь эрсдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Энэ жил Гер ман үндэстнийг улс төрийн үзэл сурт лаар нь заагласан Берлиний ханыг нураасны 25 жилийн ой тохиож бай на. Ойн хүрээнд Германы Канцлер Ангела Меркель Берлиний хананы дэргэд амь эрсдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ. Энэ үеэр зүүн Германаас гаралтай Канцлер “Бид хүний эрхийг мэддэггүй улсад амьдарч, улс төрийн үзэл сурталд захирагдаж байсан. Эрх чөлөөний өдөр бол амь эрсэдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр юм. Тийм ч учраас бид Берлиний хананы дэргэд амь эрсдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэж байна” хэмээв. Берлиний ханыг 1961 оноос хойш давах оролдлого хийсэн 136 хүнийг буудан хөнөөжээ

 

. Х.ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)