П.Порошенко орос хэлийг албан ёсных болгохгүй

Ерөнхийлөгч П.Порошенко Украин улсад зөвхөн украин хэл албан ёсных байх ёстой талаар Тарас Шевченкогийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын үеэр мэдэгджээ. Тэрбээр “Украинчууд бид өөр өөр хэлээр ярьдаг боловч зөвхөн украин хэл төрийн онцгой статустай байх ёстой. Украин хэл байгаа цагт улс маань оршин тогтнох болно гэдгийг баттай мэддэг тул төрөлх хэлээ аюулд өртүүлэхгүй” гэжээ. Украины Дээд Рада буюу парламент энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдөр төрийн хэлний бодлогыг тодорхойлсон өмнөх хуулийг хүчингүй болгосон аж. Уг хуулиар украин хэлийг албан ёсных хэмээн баталгаажуулахын зэрэгцээ тухайн бүс нутагт хүн амын 10-аас доошгүй хувь өөр хэлийг төрөлх хэмээн үздэг тохиолдолд орон нутгийн хэл ашиглахыг зөвшөөрдөг байж. Уг хуулийг хүчингүй болгосон нь орос хэлтэй иргэд зонхилон амьдардаг бүс нутгууд, тухайлбал, Донбасс, Крымийн иргэдийн дургүйцлийг төрүүлсэн юм. Ерөнхийлөгч П.Порошенко саяхныг хүртэл үндэсний цөөнхүүд, тухайлбал орос хэлтэй иргэдийн хэлний статусыг баталгаажуулах нь ухаалаг алхам гэж үздэгээ удаа дараалан мэдэгдэж байжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (150.129.141.207)

    2014-11-11

    Оросууд буюу орос хэлтэн Украйны хүн амын 40 шахам хувийг эзэлдэг гэсэн мэдээ байдаг. Ер нь олон үндэстэн, ястантай энэ орныг гагцхүү бандеруудын эрх ашгаар удирдана гэж байж болхогүй. Иргэний дайн гарсан нэг гол шалтгаан энэ шүү дээ. Порошенкод бодит байдлаа зөв залах эрх мэдэл алга шиг байна доо. Гадны удирдлага, дотоодын хэт үндэрхэг үзэлтнддийн шахалт гээд.