Орос, Хятад хоёр баруун чиглэлээр хийн хоолой татахаар тохиролцжээ

Хятадын эрх баригчид АПЕК-ийн уулзалтыг хийх бэлтгэлээ нэлээд сайн базаажээ. Хотын ачааллыг бууруулах зорилгоор Бээжингийн иргэдийг долоо хоногоор амрааж, хотын тээврийн байгууллагуудыг ажлын цагийн онцгой горимд шилжүүлсэн байна. Түүнчлэн автомашинуудыг тэгш, сондгой дугаараар зорчуулж, Бээжингийн ойр орчимд олон мянган үйлдвэрийг түр зогсоосон аж. АПЕК-ийн дээд хэмжээний уул-залттай зэрэгцээд хэд хэдэн салбар уулзалт болж байгаа юм. Үүний нэг нь ням гаригт эхэлж, нийт гурван өдөр үргэлжлэх“Ази, Номхон далайн бүс нутгийн шинэ алсын хараа: харилцан уялдаа холбоо, интеграци, хөгжил цэцэглэлт” нэртэй уулзалт юм. Энэ арга хэмжээнд АПЕК-ийн гишүүн 21 ор ноос гадна 16 орноос ирсэн1000 гаруй компанийн төлөөлөгчид орол-цож байна. Эдгээр компани нь 20 гаруй салбарыг төлөөлж байгаа аж. Орос, Хятадын Төрийн тэргүүн нар нийт 17 баримт бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал, шатдаг хийн салбарт хамтран ажиллах тухай гэрээ байгуулснаар Хятад улс ирээдүйд Германыг ардаа орхиж, Оросын шатдаг хийн хамгийн том худалдан авагч нь болох боломж бүрдсэн байна. Хоёр орны Төрийн тэргүүний зурсан гэрээнд Хятадад хий нийлүүлэх хоёр дахь шугам буюу баруун чиглэлээр ирэх30 жилийн хугацаанд жил бүр 30 тэрбум шоо метр хий нийлүүлэх тухай хоёр тал тохиролцжээ. Энэ хийн хоолой нь Оросын Алтайн хязгаараар манай улсыг тойрон Хятадын Шинжаан Уйгарын нутаг руу тавигдах юм. Баруун чиглэлийн төсөл нь зүүн чиглэлийн хий хоо лойн төс лөөс хур-дан хэрэгжих бо ломж той. Уг төслийн хий нийлүүлэх эх үүсвэр нь Уренгойн ордууд буюу Европын орнуудад хий ний лүүл дэг баруун Сибирийн бүс нутаг байх аж. Дээрх төсөл хэрэгжсэнээр Оросын тал шаард лагатай тохиол долд эдгээр ордоос олборлосон бүтээгдэхүүнийг Хятадад худлдах боломжтой болсон нь баруун Европын орнуудын хувьд нэн ашиггүй нөхцөл бүрдэж, цорын ганц худалдан авагчийн хувьд үнийн талаар шахалт үзүүлдэг байсан нь үгүй болох юм. Барууны орнууд өөрсдийнх нь эсрэг хориг арга хэмжээ авч эхэлснээс хойш Оросын эрх баригчдын анхаарал дорно зүгт хандаж, Хятадтай улам ойртон олон жилийн турш тохиролцож чадахгүй байсан төслүүд ажил хэрэг болж эхэлсэн байна. Орос, Хятадын эрх баригчид өмнө нь нийт 400 тэрбум ам.долларын өртөгтэй хий нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу ирэх 30 жилийн хугацаанд жилдээ 38 тэрбум орчим шоо метр хийг зүүн чиглэлээр нийлүүлэхээр болсон. Энэ зорилгоор байгуулах“Сибирийн хүч” нэртэй хийн хоолойг “Газпром” компани өмнө нь Хятадын талын урьдчилгаа төлбөрөөр барихаар төлөвлөж байсан боловч одоо өөрийн хөрөнгөөр барихаар болжээ. Үүнд шаардлагатай дэд бүтцийг байгуулахад нийт 70 тэрбум ам.доллар шаардагдах аж. Түүнчлэн Оросын хийн хайгуул, олборлолт эрхэлдэг томоохон компани болох “Ванкорнефть”-ийн 10 хувийг Хятадын тал худалдан авч, Сибирийн бүс нутагт хий олборлохоор тохиролцсон байна. “Энэ хоёр гэрээний хүрээнд Оросын тал 2020 он гэхэд Хятадын шатдаг хийн хэрэгцээний 17 хувийг хангах боломжтойгоос гадна дөрвөөс зур гаан жилийн хугацаанд хий нийлүүлж эхлэх боломжтой” хэмээн шинжээчид дүгнэсэн байна. Хоёр орны хийн хоолойн төслийн талаар Хятадад ажиллаж, амьдардаг Америк гаралтай судлаач Р.Рейли “Хятадын хувьд Оросын шатдаг хийг далайгаар тээвэрлэх шаардлагагүй гэдгээрээ нэн таатай. Хятад эрчим хүчний түүхий эдийн ихэнх хувийг усан онгоцоор тээвэрлэдэг. Гэтэл Номхон далайд АНУ-ын тэнгисийн цэргийн нэлээд хүч байрладаг. Дээр нь Хятад улс тус бүс нутгийн Япон зэрэг зарим оронтой газар нутгийн маргаантай. Тиймээс Оростой эрчим хүчний салбарт хэлхээ холбоогоо бэхжүүлснээр эрсдэлтэй далайн тээврээс зайлсхийх боломж бүрдэнэ” гэжээ.

 

Д.Болд

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)