Каталонийн иргэд тусгаар тогтнолыг сонголоо
- 2014-11-11
- Дэлхий
- 0
Каталонийн иргэдийн 80 хувь өчигдөр болсон санал хураалтад тусгаар тогтнолын төлөө санал өгчээ. Уг санал хураалтад нийт хоёр сая орчим иргэн оролцож, иргэдийн 10 орчим хувь нь эсэргүүцсэн санал өгсөн байна.
Санал хураалт албан ёсных биш тул хуулийн хувьд хүчин төгөлдөр биш юм. Санал хураалтад паспорт дээрх оршин суугаа газар гэсэн хэсэгт Каталонийн аль нэг хот бичигдсэн 16-аас дээш насны иргэд оролцох эрхтэй байв. Өмнө нь Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой санал хураалтын үр дүн ямар байхаас үл хамааран ямар нэг өөрчлөлт гарахгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Д.МӨНХ

Сэтгэгдэл (1)
pkxny (183.177.101.182)
одоо л энэ барууныхны нөгөө хүний эрх ардчилал энэ тэр гэдэг нь огт худал гэдгийг ойлгож мэдлээ