“Сэвол” хөлгийн ахмадад 36 жил хорих ял оноов
- 2014-11-12
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгосын шүүх өчигдөр “Сэвол” хөлгийн ахмадыг хайхрамжгүй ажилласан гэдэг үндэслэлээр 36 жил хорих ял оноожээ. Прокурорын байгууллагаас ахмадад тулгасан хүн амины хэргийн ялыг шүүх хэрэгсээгүй тул цаазаар авах ялаас мултарсан байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Сэвол” гатлага хөлөг онгоц осолдсоноос нийт 300 гаруй зорчигч амь насаа алдсаны олонхи нь дунд сургуулийн сурагчид байсан юм. Түүнчлэн хөлгийн ахлах инженерийг хамт ажиллаж байсан багийн хоёр гишүүнийг шархтай байхад нь тусламж үзүүлээгүй гэдэг үндэслэлээр хүн амины хэрэгт буруутгаж, 30 жил хорих ял оноожээ. Хөлгийн багийн гишүүд аялагчдад өрөөнөөсөө гарч болохгүй гэсэн зааварчилгаа өгснийхөө дараа хөлгөөс зугтан амиа аварч байгааг харуулсан бичлэг тухайн үед Өмнөд Солонгосын ард иргэдийн уур хилэнг дэгдээсэн байна. Шүүхээс амьд үлдсэн хөлгийн багийн 13 гишүүнийг бүгдийг нь ямар нэг үндэсэлэлээр гэм буруутай гэж үзэж 5-20 жил хорих ял ногдуулжээ. Түүнчлэн “Осол болсон даруй аврах ажлыг шуурхай зохион байгуулаагүй” хэмээн үед ард иргэд Ерөнхийлөгч Пак Гын Хен Засгийн газрыг эрс шүүмжилж байсан юм.
Д.Болд

Сэтгэгдэл (0)