“Си Эн Эн” телевиз Орост нэвтрүүлгээ цацахаа зогсооно
- 2014-11-12
- Дэлхий
- 0

АНУ-ын “Си Эн Эн” телевизийн суваг Оросын кабелийн сувгуудаар нэвтрүүлгээ цацаж байснаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн зогсоохоор болжээ. АНУ-ын тал ямар шалтгаанаар Орос дахь үйл ажиллагаагаа зогсоох болсноо тайлбарлаагүй байна. Гэхдээ уг сувгийг дамжуулдаг байсан оператор компаниудын нэг үүнийг Оросын харилцаа холбооны зохицуулах зөвлөл буюу “Роскомнадзор”-оос тавих шаардлага хатуурч, лицензгүй гадаадын сувгийг дамжуулахыг хориглосонтой холбон тайлбарласан аж. Учир нь “Си Эн Эн” телевизийн өмнө тусгай лиценз аваагүй хэрнээ зөвшөөрөл авах шатандаа ажиллаж байгаа тухай албан бичиг илгээж, операторууд лицензгүй байхад нь дамжуулдаг байж. “Си Эн Эн” телевиз ОХУ-д 1990-ээд оны эхнээс дамжуулж эхлэхдээ 24 дүгээр сувгийн үелзэл дээр цацаж байгаад сүүлд зөвхөн кабелийн сувгаар дамжуулдаг болсон байна. Орост телевиз, радио компаниуд дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль батлагдсаны дараа “Эрх чөлөө”, “Америкийн дуу хоолой”, Францын олон улсын радио”, “Орос дахь Би-Би-Си”, Германы долгион” радио станцууд өмнө нь үйл ажиллагаагаа зогсоожээ.
Д.Болд

Сэтгэгдэл (2)
ok (188.192.208.238)
oros hoid solongosiin hoinoos alhaaad..
Ардчилагч (112.72.13.145)
Хэрэгцээгүй нэвтрүүлэг хийдэг сувгийг зогсоох нь зөв.