М.Горбачев Орос, Европын холбоо хоёрыг эвлэрэхийг уриалав

 ЗХУ-ын удирдагч асан М.Горбачев Германы канцлер А.Меркельтэй уулзсаныхаа дараа Украины үйл явдалтай холбоотойгоор олон улсын харилцаанд “шинэ хана” босгож болохгүйг сануулжээ. Түүнчлэн М.Горбачев ОХУ, Европын холбоо хоёр өөрсдийгөө хүчлэн хагарал, зөрчлөө даван туулах шааардлагатай тухай мэдэгдсэн аж. ЗХУ-ын удирдагч асан хоёр талыг харилцан нэгнээ шүүмжлэхээ зогсоохыг уриалсан байна. Түүнчлэн Оросын иргэд А.Меркельд хүндэтгэлтэй ханддагийг өгүүлсэн байна. Харин А.Меркель Герман, Оросын харилцаа олон жилийн турш маш чухал байр суурь эзэлж байсныг хэлжээ. М.Горбачев Оросын эрх баригчдыг нэлээд шүүмжилдгээс гадна “ЗХУ-ыг нураасан” хэмээн эх орондоо ард иргэдийн дунд нэлээд нэр хүнд муутай байсан. Харин сүүлийн үед М.Горбачев Украин, Крым дэхь үйл явдалтай холбоотойгоор Оросын эрх баригчдын бодлогыг дэмжсэн мэдэгдэл хийдэг болжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • irgen (150.129.140.54)

    2014-11-13

    ene xvn hogoo perestroiko yarij baigaad zxy ig zadalsan xvn dee

  • (180.235.180.241)

    2014-11-12

    Омхий Путиндаа л хэл бид оор хумуус шуу

  • Монгол. (112.72.13.145)

    2014-11-12

    Горбачев нүд аниагүй байжээ. тэр дуусан дээр юмсан. Түүний буруу үйлдлээс болж олон зуун мянган хүн алуулж байна даа.