Мексикт эсэргүүцэгчид онгоцны буудал эзэлжээ

 Мексикийн Акапулько хэмээх далайн боомт хотын нисэх буудлыг өчигдөр эсэргүүцэгчид эзэлж, тэднийг тараахаар ирсэн цагдаа нартай мөргөлдсөн байна. Уг үйл ажиллагаанд оролцсон иргэд эрх баригчдыг сураггүй алга болсон 43 оюутны тухай хэргийг хэрхэн мөрдөж байгаад дургүйцлээ илэрхийлжээ. Иргэд эрх баригчдыг авлигад автаж, хэргийг мөрдөх талаар бодитой ажил хийхгүй байна хэмээн үзсэн аж. Жагсаал, тэмцэлд оролцсон иргэдийн нэлээд хэсэгт саваа мод, төмрөөр зэвсэглэсэн байс-наас гадна цагдаа нарын зүг шатах шингэн бүхий лонх шидсэн байна. Жагсагчид Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пеньи Ньетог “Алуурчин” хэмээн хашгирч, түүнийг огцрох шаардлага дэвшүүлж байжээ. Энэ бүх үйл явдал Игуала хотноо сар гаруйн өмнө эсэргүүцлийн жагсаалд оролцсон 43 оюутныг хулгайлж, амь намыг нь хөнөөсөнтэй холбоотой юм. Мөрдөн шалгах ажлын явцад тэдгээр оюутныг орон нутгийн цагдаа нар саатуулж, хар тамхины наймаа эрхэлдэг Guerreros Unidos бүлэглэлд хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон гэнэ. Мөн тус хууль бус байгууллагын хоёр гишүүн оюутнуудыг хөнөөж, цогцсыг нь шатааснаа хүлээжээ. Гэвч сураггүй болсон оюутнуудын ар гэрийнхэн энэ хэргийг хөндлөнгийн бие даасан байгууллага болох Америк тив дэх хүний эрхийн хороогоор шалгуулахыг шаардсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)