АПЕК-ийн чөлөөт худалдааны бүс байгуулахаа түргэвчлэхийг уриалжээ
- 2014-11-12
- Дэлхий
- 0

Хятадын удирдагч Си Зиньпин АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус холбооны гишүүн орнууд чөлөөт худал дааны гэрээ хэлэлцээр, эдийн засгийн өсөл тийг түргэтгэх хэрэгтэйг мэдэгд жээ. Тэрбээр хурлын эхэнд худалдааны либералчлалыг бий болгох Ази, Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны бүс (FTAAP) байгуулах ажлыг хурдавчлахыг уриалсан байна. Си Зиньпин “Дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тогтворгүй, тодорхой бус олон хүчин зүйл нөлөөлж байна. Энэ шинэ нөхцөл байдалд бид бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллыг хөгжүүлж, урт хугацаанд нээлттэй байх жишиг бий болгох хэрэгтэй” гэжээ. Ази, Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны бүс байгуулах Хятадын талын санаачилга нь АНУ-ын талаас санал болгож буй Номхон далайг дамнасан түшлэлийн холбооны (TPP) худал-дааны гэрээ байгуулах үзэл санааг үнэгүйдүүлж байгаа юм. Учир нь АНУ-ын талын санал болгож буй Номхон далайг дамнасан түшлэлийн холбооны хүрээнд Хятадыг оруулаагүй. Түүнчлэн Хятадын тал уг санал нь Хятадын зах зээлийг АНУ-ын бараа бүтээгдэхүүнд хэт нээлттэй болгох юмуу эсвэл бүс нутагтаа Хятадтай өрсөлдөгч орнуудыг нэгтгэж, тус улсын эдийн засгийг тусгаарлах зорилготой хэмээн харддаг. Оросын Ерөнхийлөгч В.Путин Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд харилцан нэгэнтэйгээ өр-сөлддөг холбоо, нэгдлийн гишүүн болох ёсгүй тухай АПЕК-ийн уулзалтын үеэр мэдэгджээ. Тэр-бээр энэ тухай АПЕК-ийн орнуудын Төрийн тэргүүнүүдийн анхны ажлын хуралдааны үеэр хэлсэн байна. В.Путин “Ази, номхон далайн бүс нутагт маш олон тооны худалдааны гэрээ үйлчилж, тэдгээр нь либералчлалын төвшин болон оролцогч талын тоогоор харилцан адилгүй байдаг. Энэ нь тус бүс нутагт хоорондоо өрсөлддөг хэд хэдэн нэгдэл бий болох эрсдэл бий болгож байна” гэжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч В.Путин Оросын Засгийн газрын өрийг нэмэгдүүлэх бодолгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Засгийн газрын өрийг нэмэхгүй. Өрийн хэмжээг хянаж болохуйц, аюулгүй төвшинд буюу ДНБ-ий 15 хувиас бага байлгана” хэмээн АПЕК-ийн уулзалтын үеэр үг хэлэхдээ дурдсан байна. Уулзалтын зорилго нь эдийн засгийн өсөлт, хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх юм. АПЕК-т нийт 21 орон ордог. АПЕК нь тодорхой дүрэмгүй тул байгууллага гэж үздэггүй. Харин олон улсын төвшинд эдийн засгийн асуудлуудыг зөвлөлдөх чуулганы үүрэг гүйцэтгэдэг. Уулзалтын үеэр Хятадын тал АПЕК-ийн энэ механизмд дэмжлэг үзүүлж, 10 сая ам.доллар хандивлаж, чадавхийг нь бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгод зарцуулахаа зарласан байна. АПЕК-ийн 21 оронд дэлхийн нийт хүн амын 40 хувь амьдарч, дэлхийн эдийн засгийн 54 хувийг бүрдүүлдэг.
Д.Болд

Сэтгэгдэл (0)