Б.Обамаг “хэнэггүй реппер”-тэй зүйрлэжээ
- 2014-11-13
- Дэлхий
- 0
Бээжинд болсон АПЕК-ийн уулзалтын үеэр Хятадын интернэт хэрэглэгчид Б.Обамаг биеэ хэрхэн авч явсныг хэрхэн шүүмжилснийг АНУ-ын USA Today сайтад өгүүлжээ. Хятад иргэд АНУ-ын Төрийн тэргүүнийг байнга бохь зажилж байснаас гадна зочдод зориулан бэлтгэсэн лимузинд суухаас татгалзсанд дургүйцсэн байна. Ерөнхийлөгч Б.Обама зочдыг албан ёсны арга хэмжээнэс банкетэнд ээлж дараалан хүргэж өгч байсан лимузинд суулгүй өөрийн лимузинд суусныг хятад иргэдийн нэг хэсэг ойлгож хүлээн авсан бол машинаас буухдаа бохь зажилж байсанд олонхи нь дургүйцсэн гэнэ. Хятадууд ёс зүйн хувьд хэнэггүй зан гаргасных нь төлөө “хэнэггүй реппер”, “бүдүүлэг лазагнагч” гэх мэт таагүй нэр хочийг түүнд хайрлажээ. Б.Обама тамхины дуршил бууруулдаг Nicorette хэмээх бохь зажилдаг аж. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч В.Путин ч гэсэн хятад иргэдийн анхаарлыг нэлээд татсан байна. Тухайлбал, Хятадын хэвлэл мэдээллийн хянагчид тус улсын интернэт эх сурвалжуудааас В.Путин Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюуанийн мөрөн дээр алчуур нөмөргөж байгаа бичлэгийг арилгуулжээ. Оросын Ерөнхийлөгчийн уг үйлдэлд Хятадын Weibo нийгмийн сүлжээ хэрэглэгчид нэлээд шүүмжлэлтэй хандан хэлэлцэж эхэлсний дараа ийн бичлэгийг устгуулахад хүрсэн байна. Учир нь Европ маягийн хүмүүжилтэй хүнд ердийн халамж мэт харагдах уг үйлдэл нь танихгүй хүний биед хүрэхийг цээрлэдэг Азийн орнуудад дорд үзсэн үйлдэл хэмээн үнэлж болохуйц аж.

Д.Болд

Сэтгэгдэл (0)