Н.Назарбаев: Дэлхий хүнд сорилтын өмнө байна
- 2014-11-13
- Дэлхий
- 0
Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев өнгөрсөн мягмар гаригт ард түмэндээ хандан үг хэлэхдээ хүнд, ширүүн цаг үе ирж байгааг сануулжээ. Тэрбээр “Ойрын жилүүд дэлхий нийтийн хувьд төдийгүй бидний хувьд хүнд сорилтын үе байх болно.
Дэлхийн нийтийн бүтэц өөрчлөгдөнө. Энэ хүнд үеийг бүх улс орон давж чадахгүй. Зөвхөн эв нэгдэлтэй, хүчирхэг ард түмэн, улс орнуууд давна” гэжээ.
Түүний энэ үгийг Оросын блогчид “Удахгүй дэлхийн дайн айсуйг санууллаа” хэмээн шуугисан байна. Тэрбээр урьд нь ард түмэндээ хандан үг хэлэхдээ гол төлөв нэг эсвэл хоёрдугаар сард үг хэлдэг байсан гэнэ.
Д.Болд

Сэтгэгдэл (4)
зочин (112.72.13.153)
Назарбаев агуу хүн манай гарийн муурнуудын дэргэд арслан юм сая гаруй хүнээ нутагдаа авчирч зарим нутгаа эзэнтэй болгосон энэ бол үүрд дурсагдах гавьяа
зочин (112.72.13.153)
назарбаев байгаагүй бол казахстан 4-5 задрах байсан орос хэлтэй 5 сая хүн нь үймээн гаргахад л дуусаа орос дуулгавартай байхыг шаардаж зангаа харуулж эхэлсэн дээ
Зочин (108.85.146.24)
Казахууд далдуур дайнд бэлдэж байгаа. Оросууд Украйны дараа Казахын газар нутгаас таслах нууц төлөвлөгөө нь одоо ил болоод байна.
(182.160.38.209)
дайн самуун ч гарцаагуй ээ чухам хэзээ л бол