Аргентины банкуудад гэнэтийн шалгалт хийв

 Аргентины татварын ажилтнууд мөнгө угаах үйл ажиллагаатай тэмцэх ажлын хүрээнд 70 гаруй банк, санхүүгийн байгууллагад гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтыг нийслэл Буэнос-Айрес болон бусад хотод зохион байгуулсан байна. Тус улсын эрх баригчид татвараас зайлсхийхэд санхүүгийн байгууллагуудыг оролцдог хэмээн буруутгадаг аж. Энэ сарын эхээр Аргентинд үйл ажиллагаагаа явуулдаг АНУ-ын “Procter & Gamble” компани татварын асуудалтай байснаас үйл ажиллагааг нь түр зогсоосон юм.

 

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)