А.Меркель: “Их20”-ийн гол хэлэлцэх асуудлын нэг Украины хямрал байх болно
- 2014-11-13
- Дэлхий
- 0
Германы канцлер А.Меркель удахгүй болох “Их20”-ийн уулзалтын үеэр Украины хямрал гол хэлэлцэх асуудлын нэг болно гэдгийг мэдэгджээ. Тэрбээр Украины Ерөнхийлөгч П.Порошенкотой мягмар гаригт ярилцах үеэрээ энэ тухай хэлсэн байна. Хоёр орны Төрийн тэргүүнүүд Донбассын бүс нутаг дахь нөхцөл байдал, тухайлбал, Оростой залгаа хилийн бүсээс их хэмжээний хүнд зэвсэг, хэрэгсэл, цэргийн бие бүрэлдэхүүн татаж байгааг хэлэлцсэн аж. Энэ үеэр П.Порошенко өөрсдийгөө Луганск, Донецкийн Бүгд найрамдах улс хэмээн тунхагласан салан тусгаарлагчид Минск хотноо байгуулсан энхийн гэрээг биелүүлэхээс татгалзаж байгааг мэдэгджээ.
П.Болд

Сэтгэгдэл (0)