Хамгийн үнэтэй халаасны цагийг худалджээ

АНУ­ын банкир Генри Грейвсийн захиалгаар 1933 онд үйлдвэрлэсэн цаг Женевт дуудлага худалдаагаар 21 сая ам.долларын үнэ хүрчээ. Швейцарийн “Patek Philippe” брэндийн энэхүү цагийг Генри Грейвс 1968 оныг хүртэл буюу насан эцэслэтлээ зүүсэн аж. Тэрбээр гэрээслэлдээ цагийг Чикагогийн үндэсний музейд хандивлахыг хүссэн байна. Улмаар 1999 оныг хүртэл музейн үнэт үзмэр байсан цагийг Нью­Йоркийн дуудлага худалдаагаар 11 сая ам.доллараар худалджээ. “Patek Philippe” брэндийг Антони Патек 1839 онд Женев хотод байгуулсан юм. Дэлхийн үзэсгэлэнгийн үеэр буюу 1851 онд уг брэнд Английн хатан хаан Викторияд зориулсан халаасны цаг үйлдвэрлэсэн байна. Энэ үеэс эхлэн Английн хааны угсааныхан онцгой баяр ёслолын үеэр “Patek Philippe” брэндийн цагаар гангардаг уламжлал тогтсон аж.

 

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)