Азербайжан улс Уулын Карабахын агаарын орон зайг хаажээ
- 2014-11-14
- Дэлхий
- 0
Азербайжан эх баригчид Уулын Карабах мужийн агаарын орон зайг хаасан тухай мэдэгджээ. Азербайжаны Гадаад хэргийн яамнаас тараасан мэдэгдэлд салан тусгаарласан тус мужийн агаарын орон зайд Арменийг нисэх онгоцууд нэвтэрсэн тохиолдолд “Азербайжаны нутгийг эзлэг түрэмгийлэх үйлдлээ үргэлжлүүлсэнд тооцно” хэмээн өгүүлсэн байна. Өнгөрсөн лхагва гаригт Азербайжаны Батлан хамгаалах яамнаас Армений зэвсэгт хүчний “Ми 24”ийг сөнөөсөн тухай мэдэгдсэн. Урьдчилсан мэдээллээс үзэхэд уг нисдэг тэргээр зорчиж явсан гурван хүн амь насаа алдсан гэнэ. Харин өөрсдийгөө тусгаар улс хэмээн тухагласан Уулын Карабахын цэргийн удирдлага уг нисдэг тэргийг өөрийн мэдлийн байсныг мэдэгдсэн байна. Мөн Арменийн Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлдээ уг мэдээллийг баталж,Уулын Карабахын армийн нисдэг тэрэг сургуулилтын нислэг хийж байхад нь сөнөөснийг буруушаажээ.
Д.Болд

Сэтгэгдэл (3)
...... (150.129.140.102)
uhaan aldaad bhdaa ch yahav de...saihan ***** yumaa
(103.229.121.61)
getel mongol
(49.0.129.232)
Та нар одоо болиоч дээ. Оросын нисэх хүчний зураг тавьчихаж. Наадах чинь тив алгасч нисдэг цөмийн бөмбөгдөгч, пуужин харвагч ТУ-95 онгоц сумлагч, хамгаалалтын сөнөөгч онгоцтойгоо нисч байна. Нисдэг баавгаа ч гэдэг юм. АНУ, НАТО энгийг яаж ч чадахгүй, ухаан алдчихаад байгаа юм аа.