Эболагийн халдвартай эмчийг АНУ-д шилжүүлжээ

Сьерра-Леон улсад эбола вирусийн халдвар авсан эмчийг цаашид эмчлэх зорилгоор АНУ-ын Небраска мужид нисэх онгоцоор хүргэжээ. АНУ-д байнга оршин суудаг Мартин Салия хэмээх эмчийг Небраска мужийн Их сургуулийн эмнэлэгт Омаха хотноо эмчлэх аж. Уг өвчтөний биеийн байдал өмнө нь тус эмнэлэгт эболагийн халдвар авч, эмчлүүлж байсан эмнэлгийн хоёр ажилтныхаас нэлээд хүнд байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан сүүлийн үеийн мэдээллээр эбола вирус халдсан нийт хүний тоо 14400 давж, 5177 хүн нас баржээ. Баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леон улсад энэ өвчний улмаас хамгийн олон хүн нас барсан байна.

 

Д.БОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)