Р.Эрдоган: Америк тивийг Колумб биш исламын шашинтнууд нээсэн

Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган Америк тивийг Х.Колумб биш исламын шашинтнууд нээсэн тухай мэдэгджээ. Тэрбээр Латин Америк дахь исламын шашинтнуудын удирдагчидтай Истанбул хотноо хийсэн анхны уулзалтын үеэр энэ тухай хэлсэн байна. Түүнчлэн Р.Эрдоган исламын шашинтнууд Америк тивд анх 1178 онд очсон, Х.Колумб тус тивд анх хөл тавихдаа Куба арал дээр исламын шашны хийд харснаа дурсамждаа өгүүлсэн тухай ярьсан аж. Туркийн Ерөнхийлөгч Куба арал дээр дээрх исламын хийдийг сэргээн байгуулах бодолтой гэдгээ хуралд оролцогчдод ярьжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (37.14.147.110)

    2014-11-17

    энэ үнэн