Патрик Синьсян: Дэлхийн хамгийн баян эмч болсноо таксинд сонссон

“Форбс” сэтгүүлээс дэлхийн хамгийн баян эмчээр Патрик Синьсяныг нэрлэсэн байна. Патрик эмч 1952 онд Өмнөд Африкийн Порт Элизабет хотод Хятадын цагаач иргэний гэр бүлд мэндэлжээ. Эцэг эх нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Гуандун мужийг орхин Өмнөд Африкийг зорьсон аж. Патрик Синьсян 1972 онд Калифорнийн их сургуульд элсэн суралцжээ. Тэрбээр оюутан байхдаа чихрийн шижин өвчний талаар дагнан судалж байсан ч төгсөөд нойр булчирхайн мэс заслын эмчээр ажилласан гэдэг. Эмчийн мэргэжлээрээ 1980 оныг хүртэл ажиллаж эм зүйн чиглэлээр судалгаа хийх болжээ. Улмаар нойр булчирхай болон хөхний хорт хавдрын тархалтыг зогсоох эм зохион бүтээсэн байна. Тэрбээр дэлхийн хэмжээний хоёр том эмийн үйлдвэрийн захирал билээ. Патрик Синьсян12 тэрбум ам.долларын орлогоороо дэлхийн тэргүүн30 баяны нэгд багтсан юм. Түүний“Форбс” сэтгүүлд өгсөн ярилцлагаас хөрвүүлэн хүргэе.

 

-Таныг “Форбс” сэтгүүлээс дэлхийн хамгийн баян эмчээр нэрлэсэн. Энэ мэдээг хаана сонссон бэ?

 

-Намайг дэлхийн хамгийн баян эмчээр тодруулсан мэдээг Лос-Анжелес дахь компанийхаа төв байр руу таксигаар очих замдаа радиогоор сонссон. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ баяраа хуваалцахыг хүсч, утсаар ярьсан юм. Таксины жолооч намайг анх таниагүй ч утсаар ярихыг минь сонсоод их гайхсан шүү.

 

-Та ажилдаа үргэлж таксигаар очдог хэрэг үү?

 

-Хааяа таксигаар үйлчлүүлдэг. Лос-Анжелес бол замын ачаалалтай хэдэн цагаар түгжрэл үүсдэг учраас нийтийн тээврээр ч зорчих үе бий.

 

-Эмчийн мэргэжлийг эзэмшсэнээр хүн төрөлхтний өмнө ямар гавьяа байгуулсан гэж боддог вэ?

 

-Сүүлийн хорь гаруй жилийн турш анагаах ухаанд шийдэж чадаагүй чухал асуудлыг би шийдвэрлэж чадсан. 1972 онд хорин насандаа АНУ-д суралцахаар Өмнөд Африкийг орхисон юм. Эмчийн мэргэжлийг сонгосондоо өөрөөрөө бахархдаг.

 

-Тэгэхээр та Африк тивд арьс өнгөөр ялгаварлах үзэл ноёлсон үед амьдарч байжээ?

 

-Би Өмнөд Африкт Хятадын цагаач айлын хүүхэд болж төрсөн. Намайг амьдарч байх үед арьс өнгөөр ялгаварлах дэглэмийн нөлөө хүчтэй байв. Би Африкийн унаган өнгөт арьстнуудаас ч доогуур байр суурьтай байсан. Тиймд намайг хятад хүн гэж үл ойшоох хандлагад эмзэглэдэггүй. -Яагаад эмчийн мэргэжлээ эм зүйчээр солих болов? -Ах минь хорт хавдраар шаналахыг хараад өвчнийг нь намдаах эм зохион бүтээхээр шийдсэн. Улмаар олон жилийн судалгааны үр дүнд эмийн “Абраксан” компаниа 1991 онд байгуулсан.

 

-Эмч хүн эмийн үйлдвэр удирдаж амжилттай үйл ажиллагаа явуулахад бэрхшээл тохиолддог уу?

 

-Эмнэлгийн лабораторит ажиллах, эрүүл мэндийн шинжилгээний академик төвд ажиллах нь тэнгэр, газар шиг ялгаатай. Манай компанийн удирдлагад40 больниц, 150 клиникийн эмнэлэг багтдаг. Би өөрийгөө сайн бизнесмэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин хүн төрөлхтнийг аврах эмч гэж боддог.

 

-Танд хүн төрөлхтнийг аврахад хэр урт хугацаа шаардлагатай вэ?

 

-Жил, сараар хэмжих урт хугацаа шаардлагагүй. Ердөө нэг л өдөр хангалттай. Харин ингэхийн тулд эмнэлгийн үйлчилгээг системээр нь өөрчлөх шаардлагатай юм. Өнөөдөр эмнэлгүүд зөвхөн эмчилгээнд анхаарал хандуулж өвчний эдгэрэлтэд мөнгө зарцуулдаггүй. Улмаар АНУ-ын Засгийн газар жил бүр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд3 их наяд ам.долларыг салхинд хийсгэж байна. Хэрвээ энэ системийг өөрчилж чадвал хорт хавдрын үзүүлэлт буурах болно.

 

-Ажлын өдрийн тань аль хэсэг хамгийн их таалагддаг вэ?

 

-Хүүхдийн төлөө буяны санд хандив өгөхдөө би аз жаргалтай байдаг. Ер нь хүүхдүүдтэй ажиллах дуртай.

 

-Та“Los Angeles Lak-ers” багт багагүй хөрөнгө оруулсан байх аа?

 

-Сагсан бөмбөг бол миний хамгийн дуртай спорт. АНУ-д суурьшсан өдрөөсөө би “Los An-geles Lakers” багийг дэмжсэн. Бас багийн бэлтгэлд зориулж хөрөнгө оруулсан. Гэртээ сагсны “Los An-geles Lakers”-тай сагсан бөмбөгийн талбайтай. Хэдийгээр завгүй ажилтай ч ням гариг бүр сагсан бөмбөг тоглох цаг өөртөө гаргадаг.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)