Зүүн хойд Хятадаас эртний хүний яс олжээ

 БНХАУ-ын зүүн хойд нутгийн Далянь хотын ойролцоогоос балар эртний хүний яс олсон талаар “Синхуа” агентлаг мэдээллээ. Энэхүү малтлагыг наймдугаар сараас эхлэн Хятадын ШУА-ийн Палеоантропологийн хүрээлэнгийн ажилтнууд дагнан хийжээ. Малтлагын явцад булшнаас мөстлөгийн үеэс өмнө амьдарч байсан ойн буга, бөхөн, аварга минжийн яс болон сайн хадгалагдсан балар эртний хүний яс олсон байна. Археологичид дээрх олдворт үндэслэн уг булшны он цагийг 300-500 мянган жилийн өмнөх үед хамруулан үзжээ. Он цагийн хувьд Синантропын үеийн энэхүү балар эртний хүний яс нь антропологийн үнэт олдвор юм. Уг ясыг нарийвчлан судалснаар хүний хувьслын онолыг шинэ төвшинд хүргэхэд онцгой ач холбогдолтой ажээ.

 

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)