Европын холбоо, Оросын харилцааг сайжруулах арга санал болгожээ

 Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер Европын холбоо, ОХУ-ын харилцааг сайжруулах шинэ арга санал болгожээ. Тэрбээр “Welt am Sonntag” сонинд ярилцлага өгөхдөө энэ тухай өгүүлсэн аж. Германы сайд Европын холбоо, Евразийн эдийн засгийн холбооны (ЕЭЗХ) төлөөлөгчдийг нэг ширээний ард суулгаж, хэлэлцээр хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Тэрбээр “Оросын тал Европын холбоо болон Украины хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах төлөвлөгөөг ямар их хүнд хүлээн авч байсан ба Европын холбооноос ЕЭЗХ-г хэр таагүй хүлээн авсныг санах хэрэгтэй. Тиймээс Европын холбоо, ЕЭЗХ-ны төлөөлөгчдийг эхний удаа нэг дор уулзуулах санал гаргаж болох юм” гэжээ. Германы сайд Европын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар удахгүй уулзах үеэр ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэхгүй гэдгийг хэлсэн байна. Ф.В.Штайнмайер “Орос улсад ирэх эдийн засгийн дарамт нэлээд нэмэгдсэн. Үүнээс хоригийн үр дагавар багахан хувийг эзэлж байгаа бол ихэнх нь хөрөнгө оруулалт нь баталгаагүй болсон гадныхан хөрөнгөө татсан, үндэсний валютын ханш, газрын тосны үнэ буурсантай холбоотой” гэжээ. Европын холбооны сайд нар энэ удаад Украины зүүн хэсэгт салан тусгаарласан хоёр мужийн удирдлагын эсрэг хориг тавих талаар хэлэлцэх аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)