Японы эдийн засаг хямарчээ

 Дэлхийд хэмжээгээрээ гуравдугаарт ордог Японы эдийн засгийн үзүүлэлт хоёр улирал дараалан буурч, хямралд орсныг илтгэжээ. Тухайлбал, гуравдугаар улиралд Японы ДНБ-ий хэмжээ жилийн дүнгээр 1.6 хувиар буурсан бол өмнө нь нь тус улсын эдийн засаг 2.1 хувиар өснө хэмээн таамаглаж байсан юм. Харин хоёрдугаар улиралд ДНБ-ийн хэмжээ жилиийн дүнгээр тооцоход 7.3 хувиар буурсан нь Японд газар хөдлөлт, цунами нүүрлэсэн 2011 оноос хойш үзүүлж буй хамгийн доогуур үзүүлэлт аж. Дэлхийн санхүүгийн зах зээлд ажилладаг санхүүчид “Японы эдийн засаг бага зэрэг өснө” гэсэн хүлээлттэй байснаас тэдний хувьд энэ мэдээ гэнэтийн үйл явдал болсон байна. Японы Засгийн газрын зөвлөхүүдийн нэг уг нөхцөл байдалтай холбоотойгоор худалдааны татварыг 2015 оноос нэмэх төлөвлөгөөг хойшлуулахад хүргэж болзошгүйг өгүүлжээ. Түүнчлэн зарим эх сурвалжийн мэдээллээр Ш.Абэ ээлжит бус сонгууль зарлаж болзошгүй гэнэ.

 

Д.БОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • зочин (112.72.13.184)

    2014-11-18

    Ямар харамсалтай вэ.манай хот хөдөөгийн сургуулиудад хичнээн олон өргөтгөл барьж өгөвдөө. Авсан юм чинь хариу өгдөг байгаа байлгүй дээ. Аяганы хариу ...гэдэг дээ.Ер нь японд хариу барьдаг юмуу. Авахаа л мэдээд байх шиг.

  • (202.131.225.197)

    2014-11-18

    doodoh oo chamaar zaalgahgui odii hurcen uls shuu de

  • (182.160.39.180)

    2014-11-18

    Amerikiig dagaad dalchiganaad bai teheer ingedeg baihgui yu. Oros Hyatadtai ayataihan baij gaigui boloh bailgui