Хонконгийн төв хэсэгт эсэргүүцэгчдийн босгосон хаалтыг буулгав

 Хонконгийн эрх баригчид Засгийн газрын ордны ойролцоо оюутны хөдөлгөөнийхний босгосон хаалт, хашилтуудыг буулгаж эхэлжээ. Өмнө нь шүүхээс тус дүүрэг дэх хаалтыг буулгах тухай тогтоол гаргасан нь эрх баригчдад хуулийн хүрээнд энэ ажлыг гүйцэтгэх боломж олгосон байна. Харин эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчдын нэг Жошуа Вонг “Шүүхийн тогтоолд заасан хотын төв хэсэгт байршуулсан хаалтуудыг буулгахыг зөвшөөрсөн боловч цагдаа нар оюутнуудын босгосон хориглолтыг бусад дүүрэгт буулгаж эхэлсэн тохиолдолд том эмгэнэл болно” гэжээ. Хонконгод ардчилсан сонгууль явуулахыг шаардсан оюутны жагсаал есдүгээр сард эхэлж, одоог хүртэл үргэлжилж байгаа юм. Тэмцэгчид Хятадын эрх баригчдын зүгээс 2017 онд болох Хонконгийн тэргүүний сонгуульд оролцох нэр дэвшигчдийг урьдчилан батална гэсэн шийдвэр гаргасныг шүүмжилж байгаа юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)