Энэтхэг улс боолчлолд өртсөн иргэдийн тоогоор тэргүүлдэг

 “Walk Free Foundation” байгууллагаас жил бүр дэлхий дахин дахь боолчлолын индекс хэмээх тайлан гаргадаг билээ. Энэ оны тайланд өгүүлснээр өдгөө нийт 36 сая хүн дэлхий дахинаа боолчлогдож байгаа аж. Судалгаанд хамрагдсан нийт 167 оронд боолын хөдөлмөрийн аль нэг хэлбэр илэрснээс Энэтхэг, Пакистан, Узбекистан, Орост нийт 22 сая хүн энэ төрлийн мөлжлөгөд өртдөг байна. Тайланд боолчлол гэдгийг “Хүний наймаа, албадан хөдөлмөр эрхлүүлэх, өрийн дарамт, албадан гэрлүүлэх, ашиг олох зорилгоор бэлгийн мөлжлөгөд өртүүлэх”-ийг хэлнэ хэмээн тодорхойлжээ. Тайлангийн дүн мэдээлэлд боолчлолд өртсөн иргэдийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 20 хувиар өссөн нь мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх аргачлал нарийссантай холбоотой хэмээн шинжээчид тайлбарласан байна. Тухайлбал, Энэтхэгт нийт 14.3 сая хүн буюу нийт хүн амынх нь 1.141 хувь боолчлолд өртдөг энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлжээ. Харин Энэтхэгийн хөрш Пакистан орон 2.05 сая буюу хүн амын 1.13 хувиар удаалсан байна. Харин Исланд, Люксембург улсад боолчлолд өртсөн хүний тоо 100-аас цөөн гарсан нь нийт хүний тоо, хувь хэмжээгээрээ хамгийн бага үзүүлэлттэй гарчээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)