Таван настай хүү Microsoft-ийн шалгалтанд тэнцжээ

Хөл бөмбөг тоглохын оронд Аян Киреши хүү үйлдлийн системтэй ажиллаж суудаг аж. Таван настай бяцхан хүү тэр бүү хэл мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтанд тэнцжээ. Аян хүү гурван настайгаасаа эхлэн компьютер дээр ажиллаж байгаа бөгөөд түүнийг шалгалтанд ирэхэд бүх хүн гайхан харцгааж байжээ. Түүний аав хэлэхдээ “Шалгахалт өгөхөд хүүд маань даалгавруудын асуултыг ойлгоход л хамгийн хэцүү байсан” хэмээжээ. Хүүгийн маш сайтар хөгжсөн ой тогтоолт шалгалтанд тэнцэхэд ихээхэн нөлөөлсөн байна. Аян хүүгийн эцэг эх нь Пакистан гаралтай боловч тэрбээр Английн иргэн аж. Бяцхан хүү өөрийн гэсэн компани байгуулж, Англи улсад мэдээлэл технологийн төв байгуулах маш том зорилготой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)