Орост галт зэвсэг биедээ авч явахыг зөвшөөрлөө
- 2014-11-20
- Дэлхий
- 0
ОХУ-ын Засгийн газраас иргэний болон албаны зориулалтаар галт зэвсэг, сум хэрэглэх журамд өөрчлөлт оруулжээ. Энэ өөрчлөлтийн хүрээнд тусгай зөвшөөрөл бүхий иргэд бие хамгаалах зориулалтаар галт зэвсэгтэй явахыг зөвшөөрсөн байна. Үүнээс өмнө тусгай зөвшөөрөлтэй тохиолдолд уг зэвсгийг зөвхөн ан агнуур, спортын тэмцээн, дасгал сургуулилтын буудлагын үеэр л хэрэглэх боломжтой байж. Түүнчлэн урт, гөлгөр голтой(бянтгүй) буу, хөнөөх чадварыг нь бууруулсан(нулимс асгаруулагч болон бусад хийн, травматик, гар буу зэрэг) галт зэвсгийг биедээ авч явахыг зөвшөөрсөн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)